6-р сарын 14-нд, Бээжин хотод “100 орны залуус хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын тухай өгүүлэх” уран илтгэлийн уралдаан амжилттай болж өнгөрлөө.
Хятад улс дэлхийн олон орнуудтай солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” санаачилга дурдан гаргажээ. Энэ жил БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой тохиож байхын дагуу “Торгоны зам ба ном” төслийн хүрээнд “Гадаадын хүн хятад зохиол бичих төлөвлөгөө" -ний нарийн бичгийн газар болон Бээжингийн хэлний их сургууль хамтран "100 орны залуус хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын тухай" сэдвийн хүрээнд БНХАУ-д сурч буй гадаадын оюутнуудын дунд уран илтгэлийн уралдаан зохиож, Монгол, Итали, Мексик, Испани зэрэг 78 улс орны 116 оюутан оролцож, тэдний дундаас шалгаруулсан 15 хүн эцсийн шатанд үлджээ.
Тус уралдаанд эцсийн шатанд үлдсэн гадаадын 15 оюутан хятад хэлээр илтгэл тавьж Хятадын түүх соёл, эдийн засаг нийгмийн хөгжлийг нүдэнд харагдтал ярьж эцсийн дүнд тэргүүн байрт 1, нэгдүгээр байрт 4, хоёрдугаар байрт 6, гуравдугаар байрт 8 оюутан тус тус шалгарсан байна. Монгол улсаас Хятадын Ардын их сургуульд гадаад харилцааны мэргэжлээр сурч буй Болор-Эрдэнэ нэгдүгээр байр эзэлжээ.
2024-10-21
2024-10-18
2024-10-17
2024-10-16