为庆祝中华人民共和国成立70周年暨中蒙建交70周年,蒙古著名翻译家其米德策耶近日将莫言的短篇小说《父亲的画像》译成蒙语,www.baabar.mn、www.mongolcom.mn、www.sonin.mn等蒙古国多家重要网站全文刊载了他的译作。
www.baabar.mn(蒙古国经济、政治、文化网站)刊载其米德策耶译作
《父亲的肖像》刊登于《作家》杂志2018年第1期
其米德策耶简介
蒙古国立大学孔子学院蒙方院长,蒙古国立大学教授,蒙古中国友好协会秘书长,蒙古国国家功勋文化活动家得主。毕业于蒙古国立大学,曾在北京语言与文化大学进修,语言文学博士。曾获国家翻译最高奖“金羽毛”奖,世界孔子学院先进个人奖、中华图书特殊贡献奖等。
部分译作包括《中文典籍译丛》中的《论语》《孙子兵法》《大学》《中庸》,《中国现当代著名作家短篇小说精选》中冰心的《远来的和尚》,张洁的《最后高度》,铁凝的《永远有多远》《哦,香雪》《火锅子》,以及《习近平谈治国理政》等。
莫言简介
莫言,山东高密人,1955年生。著有《红高粱家族》《酒国》《丰乳肥臀》《檀香刑》《生死疲劳》等长篇小说,《透明的红萝卜》《司令的女人》等中短篇小说一百余部,并有剧作、散文多部。
其中许多作品已被翻译成英、法、德、意、日、西、俄、韩、荷兰、瑞典、挪威、波兰、阿拉伯、越南等多种语言,在国内外文坛上具有广泛影响。
2012年10月11日获得诺贝尔文学奖,成为首位获诺贝尔文学奖的中国籍作家。
莫言与其米德策耶合影
莫言《父亲的画像》蒙语译文
Эцгийн хөрөг
Эцэг маань эдүгээ манай тосгоны хамгийн өндөр настан юм. Тэр 1923 онд төрсөн, хөдөө тосгоныхоор бол энэ жил нас сүүдэр 93 хүрчээ. Эцгээс 10 насаар дүү авга ахыг саяхан өвчнөөр таалал төгсөхөд, эцгийн сэтгэл санааг нь засах санаатай очихул, харин ч өөдөөс намайг тайтгаруулан, 83 нас хүрээд таалал болно гэдэг чинь хангалттай өндөр насласан хэрэг шүү хэмээн өгүүлж билээ.
Эцэг үхлийн тухай ярихаас цэрвэж цээрлэх нь ер үгүй, миний санахаар 80 нас хүрснээс хойш, одоо амьд явах хугацаа минь бага боллоо хэмээн байнга өгүүлэх болсон юм. Тийн өгүүлэхийн учир нь миний өвөг эцэг, элэнц өвөг бүгд 83 насласан гэнэ. Чин үнэнийг хэлэхэд эцгийн тийм үгэнд би төдий л дуртай биш. Нэр цуу нь түгсэн, өндөр нас зооглосон зарим хүний тухай жишээ дурдан өгүүлж, үгийн үзүүрт үргэлж үхлийн тухай ярихыг нь зогсоохыг бодно. Гэсэн хэдий ч, нас сүүдэр нэмэх тусам эцэг үхлийн тухай ярих нь улам ихсэв. Бид шинэ хувцас авч өгөх, эсвэл сайн идэх юм аваачиж өгөхөд, нас минь аль хэдийн өвгөдөөс давж гарлаа, явах минь, одоо надад юу ч хэрэггүй хэмээн өгүүлнэ. Эцгийн тийм үгэнд бид ч сүүлдээ дасаж, ятгаж сэнхрүүлэх гэж олон үг хэлэхээ больсон юм. Эцгийн бие маш эрүүл сайн, чих нь жаахан хатуу болохоос биш, нүд хараа, ой ухаан, овсгоо самбаагаар хижээл насны хүнээс огт дутахгүй. Эцгийг лав зуу давж насална гэж би дотроо боддог юм.
Эцэг гэрийн сургуульд хэдэн жил сурсан хэмээх агаад гэгээрүүлсэн багш нь зэргэлдээ тосгоны Фань Эр эрхэм гэдэг. Би хүүхэд байхдаа тэр хөгшнийг харж байсан юм. Намирсан урт цагаан сахал, эцэнхэр хавчиг нүүр царай, чигчий хурууны бил үү, эрхий хурууны ч билүү, урт ургуулсан хумс, жишүү энгэртэй урт хөвөнтэй хүрмийнх нь хоёр дахь товчноос саарал өнгөтэй гарын алчуур зүүгээстэй явдаг байсныг бүүр түүрхэн санаж байна. Эцэг зүггүйтэхэд, Фань Эр багш модон бэрээгээр алган дээр нь цохиж, шийтгэдэг байсан гэж эмэг эхийн хэлэхийг би сонссон юм. Эцэг “Гурван үсгийн судар” номын үг үсгийг өөрчлөн, “Хүмүүн анх төрөхүйд, чанар муу бөлгөө. Гаасны толгойгоор өндөг шарж, багш нь идэж, шавь нь хармуй. Ихэнхдээ ийм эргүү тэнэг бөлгөө” хэмээн уншдаг байжээ. Энэ нь миний ухаан санаанд ер багтдаггүй юм. Хатуу чанга эцэг маань томоогүй жаал хүү байснаа хожим ингэж өөрчлөгдсөнийг эдүгээ төсөөлөхийн аргагүй.
Цэрэгт мордож, гэрээсээ явахын өмнөх 20 орчим жилд эцгийг эрхэмлэж хүндлэхээс бус эрхэлж нялхамсдаггүй, тэр ч байтугай айж эмээдэг байсан минь ой санамжид хадагдан үлджээ. Эцэг уг нь дур зоргоороо хүнд гар хүрээд байдаггүй, хараалын үг хэлдэггүй, намайг сургаж зэмлэх нь маш цөөхөн, тийм атал яагаад тэгэж айж эмээдэг байсныг эдүгээ тодорхой хэлж эс чадна. Үеийнхэнтэйгээ нийлж үймүүлж тоглож байтал, тоглоом наадам хийх дуртай хэн нэг нь “Аав чинь ирлээ” гэж араас аяархан шивэгнэхэд л миний дөрвөн мөч тэрхэн зуур таг хөшиж, тархи толгой хоосрох мэт болж, хэсэг хугацааны дараа л сая мэдээ ордогсон. Миний тэгэж айхаас гадна, ах, эгч нар бүгд эцгээс айна. Бид нар тэгэж айхаар үл барам, авга эгчийн хэлснээр, тэдний үеийн бүх хүн, бидний үеэл, хаяалууд бүгд эцгээс эмээдэг байжээ. Авга эгчийг залуу байхад эгч дүү нар цугларч, хөгжилдөн инээлдэхүйд, эцэг холоос ганц удаа хоолой засан ханиалгахад л бүгд чив чимээгүй болж, эцгийг холдон явсны дараа сая дахин эхэлдэгсэн хэмээн хуучилдаг юм.
Чи яагаад эцгээсээ тэгэж айдаг байсан юм бэ гэж хүмүүс надаас нэг бус удаа асуухад би хариу хэлж чадаагүй. Олон жилийн дараа нэгэнтээ хоёр ахтайгаа энэ тухай ярилцахуйд тэд учир шалтгааныг нь бас хэлж чадахгүй байлаа. Харин ээж амьддаа нэгэнтээ бидэнд “Та нарын аавын бие дээр “хүн айлгадаг үс” бий бус уу! гэж хэлж билээ.
Хүүхэд насны хэрэг явдлыг нэхэн санахуйд, эцэг маань үр биднийгээ үргэлж энэрэн хайрладаг байсан юм. Нэгэн зуны аагим халуун үд дунд манай гэрийн хаалганы баруун талд байх хонхорцогт модны сүүдэрт намайг суулган, эцэг үс хусдаг хутгаар үсийг минь хусч байлаа. Миний үс толгой, нүүр ам тэр чигээрээ савангийн хөөсөнд булхаж, лавтайяа өхөөрдөм инээдтэй харагдсан буй заа, эцэг маань хайр энэрэл бялхсан өнгөөр “Ээ бяцхан тугалыг минь” хэмээн өгүүлж билээ.
Бас нэг удаа намайг 13 настай байхад манайх байшин барьж, тэр үед том хүн байсангүй, эцэг нэгэн том чулууг надтай хамжин дамнуургаар өргөж зөөх болж, дамнуургынхаа ихэнх хэсгийг миний талд үлдээн, өөрөө том чулууг бараг мөрөн дээрээ үүрч билээ. Бид хоёр чулуугаа дамнан, гуйвж дайван явсаар зорьсон газраа аваачиж тавихад, эцэг намайг толгойноос хөл хүртэл харц тогтоон харснаа, толгой дохин сайшааж билээ.
Сүүлийн жилүүдэд эцэг маань тэр цагт биднийг хатуу гараар барьж байснаа хэдэнтээ дурсан өгүүлэхүйд, үгэнд нь өөрийгөө шүүн зэмлэсэн өнгө аяс илт мэдрэгддэг байв. Харин миний хувьд эцгийн хатуу занг хэзээ ч муу зүйл гэж боддоггүй. Хэрэвзээ эцгийн хатуу чанга сүр байгаагүй бол, миний хувьд өнөөдрийн багахан амжилтад хүрч чадах байсан эсэхийг үнэхээр хэлэхийн аргагүй билээ.
Эцгийн хатуу чанга сүр нь үнэн хэрэгтээ Күнзийн бичгийн сургаалтны соёлоос эх үүдэлтэй байсан юм. Гэрийн сургуулиар олж авсан хүмүүжил нь түүний амьдралыг үзэх үзэл, үнэ цэнийг үнэлэх үзлийг нь тодорхойлж байлаа. Тэрбээр хөрөнгө мөнгийг хөнгөнд, нэр төрийг эрхэмд үздэг, ном эрдэмд боловсрохуйг ер хэрэггүй зүйл мэтээр үздэг байсан он жилүүдэд ч үр ач нараа ном үзэхийг шаарддаг байсан юм. Намайг бага сургуульд сургууль завсардахад эцэг маань юу ч хэлээгүй боловч, машид шаналж байгааг нь би мэдэж байлаа. Эцэг Хунаний нэгэн үйлдвэрийн сургуульд багшилдаг том ахад захидал бичиж, намайг тэдний сургуульд очиж суралцах боломж байгаа эсэхийг асууж байв. Тэр цагт эцгийн хүсэл биелэх боломж байсангүй. Гэвч намайг сургуулиа хаясанд эцэг маань зовж шаналж байсан нь эндээс харагддаг юм. Сургуульд орох найдваргүй болсон тул эцэг маань намайг хятад эмнэлгийн арга ухаанд суралцуулахаар болж, өөрөө анагаах ухааны ном бичиг олж ирж, надад үзүүлсэн боловч, эцэст нь миний ухаан чадал эс хүрэх, бас хүч зориг дутахын учир замын дундаас ухрав.
Анагаах ухаанд суралцах хэрэг тийнхүү бүтэлгүйдсэнд эцэг маань дотроо надад үнэхээр итгэл алдарсан боловч, миний ирээдүйн төлөө санаа тавьсаар байлаа. Нэгэнтээ тэрбээр гэнэт намайг хуучир хөгжим тоглож сургахаар болов. Сумын төв орж, хуралд суухдаа нэгэн урлагийн тоглолт үзэж, хуучир хөгжим тоглодог нэгэн хүн түүнд ихэд таалагджээ. Авга ах бас залуудаа хуучир хөгжимд суралцаж байсан тул эцэг түүний хуучин хөгжмийг авчирч, авга ахыг надад зааж сургахыг даалгав. Авга ах үлгэр жишээ ший жүжгээс тоглож үзүүлээд, хөгжим тоглож сурахын тулд эхлээд хөгжмийн нот мэддэг болох ёстой, хэрэв хөгжмийн нот сурахгүй бол, хэдийгээр он удаан хичээсээр, хэдэн ая эгшиг тоглож суравч, урлагийн их хүрээнд дэвшин ороход бэрх байх болно гэж хэлсэн юм. Гэвч тэр он жилүүдэд хэн надад хөгжмийн нот зааж сургахсан билээ. Би ердөө л хөдөө тосгоны хөгжмийн багш лугаа нэгэн адил, сэтгэлдээ эгшиг хөгжим аялгуулж, гар хуруу маань утсан дээгүүр тэмтрэн, эцэст нь нийтэд түгсэн хэдэн дуу хөгжим тоглож сурах боловч, эцсийн эцэст дутуу зуурам хаях байлаа.
1973 оны 8 дугаар сарын 20-нд би сумын хөвөн боловсруулах үйлдвэрт орж, гэрээт ажилчин болов. Өдөрт 1 юань 35 мөнгө олно. Тэн хагасыг нь үйлдвэрлэлийн бригадад тушааж, үлдсэн хагас нь надад оногдоно. Иймэрхүү ажил нь тухайн үед тосгоны залуучуудын зорьж очдог сайн ажил байсан юм. Миний хувьд тийм сайн ажилд орж чадсаны цаад учир нь авга ах хөвөн боловсруулах үйлдвэрт нягтлан бодохын ажил хийдэг байсан юм. Мэдээж эцэг санал гаргаж шахсан байх. Хөвөн боловсруулах үйлдвэрт ажилд орсны дараа эцэг надаас өдөрт хэр мөнгө олж байгааг нэг ч удаа асуугаагүй, надаас мөнгө байгаа эсэхийг асууж сурсан нь бүр ч үгүй. Сар бүр цалин тавьж олгохуйд би ээждээ авчирч өгөх агаад ээж мөнгөний их багыг асууж лавлаж байсан нь ер үгүй. Намайг хөвөнгийн үйлдвэрт ажиллаж байх үед манайх ядуу зүдүү, ээж өвдсөн ч эм авч уудаггүй, ханзны чийрс урагдсан ч сольж чаддаггүй байсан юм. Харин би хоосон хээнцэрлэлд дурлан, шинэ хувцас, шинэ гутал авч өмсөн, мөнгөө заран, үсчний газар орж, үсээ засуулан, үйлдвэрт ажилладаг найз нөхөдтэйгээ нийлэн архи авч ууж... мөнгөө үрэн таран хийж, чухам буруу замаар орсон юм. Дараа нь хөвөнгийн үйлдвэрээс цэрэгт мордож, цэргээс албан хаагч болж, зохиолч болов. Хэдэн арван жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн ч, эцэг надаас хэр мөнгө олж байгааг нэг ч удаа асуусангүй, надаас мөнгө авья гэж дуугарсан нь бүр ч үгүй. Намайг мөнгө аваачиж өгөх бүрийд тэрбээр мөнгө хэрэггүй гэх агаад хүчээр өгвөөс үрэх нь ер үгүй, хаврын баяр болоход ач, зээ нартаа, бас миний анд нөхдийн хүүхдүүдэд тарааж өгнө.
Чөлөөлөгдөхөөс өмнө эцэг коммунист намын үр тариа татварлах багтай хамт явж, үр тариа татварлан цуглуулж, чөлөөлөгдсөний дараах эхэн үед дүүргийн санхүүгийн ажилд тусалж байжээ. Тэр бичиг үсэгтэй, бас ажилд ихээхэн тууштай, хариуцлагатай ханддаг учраас дүүргийн удирдлага хэд хэдэн удаа дуудаж, албан хаагчаар ажиллуулах гэсэн боловч, өвөг эцэг зөвшөөрөөгүй учраас чадаагүй гэдэг.
Өвөг эцэг болбоос өндөр ур чадвартай тариачин, бас эргэн тойрны хэдэн арван мод газар нэрд гарсан мужаан, харин зан ааш хатуу чанга, ихээхэн хуучинсаг үзэлтэй хүн байсан юм. Харилцан туслах бүлгэмийн үед арга буюу хүчээр зөвшөөрүүлсэн ч, хамтралын үед эгдүүцэн дургүйцэж, ардын коммуны үед хамтын хөдөлмөрт оролцохоос шуудхан татгалзжээ. Түүний онолоор бол “Ах дүү нар хүртэл айл гэр болж, өрх тусгаарладаг байхад элдэв янзын хүмүүс яаж нэг санаатай байж чадах юм бэ” хэмээн өгүүлнэ. Өвөг эцэг ганцаараа өвсөө хадаж, газраа хагалан, салхин хөөрөг, вандан сандал зэрэг жижиг сажиг хэрэглэл үйлдэн, зах гарч зарж борлуулна. Өвөг эцгийн жил тойрон арчилж тариалсан газрыг нь нийтийн хэрэгцээнд буцаан авна. Зах дээр борлуулдаг жижиг эд хэрэглэлийг нь татвар хураадаг хүмүүс байнга хураан авна. Хувиараа, дангаараа ажиллах нь хэзээ ч бүтэхгүй гэдгийг энэ бүхэн тов тодорхой харуулсаар атал, өвөг эцэг түүнийг үл ухамсарлана. Газрыг нь хураан авахад гудамж зээлээр нэг хараал урсгана. Эд барааг нь хураан авахад татвар хариуцдаг хүмүүстэй хэрүүл зодоон үүсгэнэ. Нэг удаа тэрбээр татвар хураадаг хүнийг усны сувагт унатал нь нударгалсан гэдэг. Өвөг эцэг тэр цагийн нийгмийн өнгөн дор ингэж аашлах нь хөгжил дэвшилд санаа шулуудсан эцэгт багагүй төвөг чирэг учруулах боловч, ачлалт хүүгийн журмаар тэсч өнгөрөөдөг байжээ. Өвөг эцгийн хуучинсаг үзэлтэй харьцуулахад, эцэг харин нийгмийн хувьсал өөрчлөлтөд идэвхтэй оролцогч байв. 50-иад оны эхээр эцэг коммунист намд элсэх хүсэл мөрөөдөл тээж явсан боловч, миний элэнц эцэг газрын эзэн явсан, өвөг эцэг “засаршгүй мугуйд хойш чангаагч” зэрэг шалтгаанаар түүнийг намд авахаас татгалзжээ. Хэдийгээр намд элсэж чадаагүй боловч, эцгийн коммунист намд чин үнэнч сэтгэл нь насан туршид нь өөрчлөгдөөгүй юм. Тэрбээр ардын коммун байгуулагдсан цагаас эхлэн, их бригадын нягтлангаар ажиллаж, 80-аад оны дунд хүртэл хүчин зүтгэсэн билээ. Бригадын нягтлан хүн уг нь ажлын талбайд очиж ажиллах шаардлагагүй боловч, эцэг өдөр нь талбайд очиж ажиллаад, шөнө үдшээр сууж данс тооцоогоо боддог байв. Манай сумын хэмжээнд лав өөр тийм хүн байгаагүй. 1982 оны зуны амралтаар би эцэг эхээ эргэхээр гэртээ ирж, нэгэн үдэш голын зүлгэн дээр үхрээ идээшлүүлж явахдаа, радиогийн чанга яригчаар эцгийн үлгэр жишээ үйл хэргийн тухай нэвтрүүлэхийг сонсож билээ. Тэгэхэд бараг 30 жил нягтлангаар ажиллахдаа нэг ч данс тооцоо буруу бодоогүй, ганц ч улаан мөнгө шамшигдуулаагүй тухай, хамт ажиллагсад нь “ түмэн тооцоог ч төгс нэвтэрхий мэддэг”хэмээн өргөмжилдөг тухай, бас хэдэн арван жил өдөр нь талбайд гарч хөдөлмөрлөөд, орой үдэш нь сууж данс тооцоогоо боддог тухай нэвтрүүлж билээ. Энэ нэвтрүүлгийн эхийг миний нэг найз бэлдсэн байсан юм. Тэрбээр олон гайхам амжилтын тухай их бичиж, алдаа дутагдлын тухайд бага дурдсан байсан ч, эцгийн тухай энд өгүүлсэн нь үнэндээ бүгд үнэн бодитой зүйл байсан юм. Найз маань дараа нь надад хэлэхдээ уг эх бичвэрт “Тэр болбоос хэдийгээр коммунист намын гишүүн биш боловч, коммунист намын гишүүнээс ч илүү намын гишүүн” гэсэн нэг өгүүлбэр байсныг сумын радио нэвтрүүлгийн газар хянаж хассан ажээ.
Тэр жилийн зун цэргийн ангид хамт ажилладаг нэг найзаас захидал ирж, намайг боловсон хүчин болгон дэвшүүлсэн тушаал гарсан тухай мэдэгдэв. Тэр үед их ах бас Хунаниас ирээд байсан юм. Захидлыг түүнд үзүүлэхэд, ихэд баярлан, яг тэр үед тариалангийн талбайгаас тармуураа мөрлөсөөр хүрч ирсэн эцэгт захидлыг үзүүлэв. Эцэг захидлыг уншаад, юу ч дуугарсангүй, усны гангаас хагас хул ус утган авч, гуд гуд хийтэл хэд залгилаад, тармуураа мөрлөсөөр ажилдаа явж одсон юм. Хөдөө тосгоны залуу цэргийн ангид офицер болж дэвшинэ гэдэг тэр цагт бүх тосгоныг донсолгосон том хэрэг мөн байсан ч, эцэг тийнхүү тоомжиргүй, тэвчээртэй хандсан нь тосгон даяар дуулиан болж билээ.
Намайг зохиол бичээд 30-аад жил болоход, эцэг өөрийн үзэл бодлоо өгүүлж илэрхийлж байсан нь ер үгүй, харин дотроо байнга шаналж явдгийг би мэддэг. Тэрбээр боломж л гарвал надад хандан “даруу төлөв байх, болгоомжтой хичээнгүй байх, хэрэг явдлыг бүх талаас нь харах, бусдад өгөөмөр уужуу хандах, бусдын ач тусыг байнга санах, бусдад өш хонзон санахгүй байх” зэргийг байнга сануулна. Эдүгээ эргэцүүлэн бодохул, эцгийн бараг л амны уншлага болсон эдгээр захиас нь намайг хүн болох, зохиол бичихэд хамгийн их хэрэг болжээ. Эцэг олон хэрэг явдлыг үзэж өнгөрүүлсэн, Гаомигийн зүүн хойт нутгийн сүүлийн зуу гаруй жилийн түүхийг гарын алган дээр тавьсан мэт тодорхой мэдэх агаад туулсан амьдрал нь ч үлгэр домог мэт гайхалтай. Гэвч тэрбээр энэ тухайгаа хэзээ ч ярьдаггүй, би ч шууд асууж зүрхэлдэггүй юм. Харин зочин гийчин ирвээс, гурван хундага өргөсний дараа, эцэг архины аагт ам халан, сая ам нээж, түүхэн хүмүүс, он жилүүдийн улирсан хэрэг явдлын тухай өгүүлнэ. Эцэг хэргээр намайг сонсог гэж тийн хүүрнэдэгийг би мэдэх агаад аль болох тогтоож авах гэж хичээн, зочин гийчин явангуут үзэг цаас шүүрэн авч, тэрхүү үнэ цэнтэй зүйлийг бичиж тэмдэглэж авна.
2012 оны 10 дугаар сард намайг Нобелийн утга зохиолын шагнал хүртсэний дараа эцэг эгэл борогжуун зангаараа хайр хүндлэлийг олонтаа хүлээсэн юм. “Мо Яний гэр музей” хэмээхийн тухайд эцэг аль эртнээс түүнийг нураах бодолтой байсан юм. Нураагаагүй нь учир нь ганц бие хөгшин тэнд сууж байсан юм. Намайг шагнал хүртсэний дараа хуучин сууц халуун цэг болон хувирч, хотоос хөрөнгө мөнгө гаргаж, засварлахаар болж, худалдаа наймаа эрхэлдэг зарим хүн үүнийг далимдуулан янз бүрийн санаа оноо хэлэх болов. Хэрэв шууд нураавал, ёс зүйд харш хэрэг болно, харин засварлахад улсаас мөнгө гаргуулж болохгүй гэж эцэг хэлэв. Тийнхүү эцэг өөрөө мөнгө гаргаж, байшинг хямд төсөр засварласан юм. Энэ оны зун эцэг бас дахин шийдвэр гаргаж, бид “Гэр музей”-г хотын захиргаанд хандив болгосон билээ. Эцгийн сэтгэл зүрхний гүн чанадад догшин салхи, ширүүн бороо эрчлэн хуралдаж, тэрхүү хэдэн хуучин байшинг нураан, газрыг нь тэгшилж, тариа ногоо тарьж, мод суулгахыг хүсэж байсныг би мэднэ. Би ч бас тэгэж хүсэж байсан юм. Гэсэн хэдий ч, тэрхүү “гэр музей” нутгийн ах дүү нарт бага ч болов тус нэмэр хүргэж байгаа бол тэндээ байсан нь дээр буйзаа.
Зарим хүн шагнал хүртсэний дараа миний байр суурь өөрчлөгдсөн эсэхийг надаас асуухад эцэг миний өмнөөс “Тэр шагнал хүртсэн ч бай, эс хүртсэн ч бай, угаасаа тариачны хүүхэд” гэж хариулдаг юм.
Зарим хүн надад чин сэтгэлээсээ хандан, зуслангийн байшин бэлэг болгоё гэхэд эцэг бас миний өмнөөс “Гавьяа байгуулаагүй хүн шан харамж хүртэхгүй, хөдөлмөр хийдэггүй хүн хоол идэхгүй” гэж хариулсан билээ.
Шагнал хүртсэний дараа эцгийн надад хэлсэн хамгийн гүн утгатай үгс бол “Шагнал хүртэхээс өмнө өмнө чи бусадтай суудал зэрэгцэж байсан бол, шагнал хүртсэний дараа бусдаас хагас толгой доогуур байх ёстой” гэсэн юм. Эцэг надаас ингэж шаардахаас гадна, өөртөө бас тийм шаардлага тавих болсон билээ. Хүү шагнал хүртэхээс өмнө тэрбээр тосгоны хүмүүстэй эн тэнцүү явсан бол, хүү шагнал хүртсэнээс хойш хагас толгой доогуур явах болсон юм. Мэдээж хэрэг зарим хүн эцгийн хэлсэн энэ үгийг “орчлонгийн учир ёс”, тэр ч байтугай “хуурмаг дүр төрх” гэж тайлж болох ч, хэрхэн тайлбарлах нь бусдын хэрэг, миний хувьд энэ үгийг амьдралын сүүлийн хагасын он жилүүдэд мөрдлөг болгож явна. Чин үнэн сэтгэлээсээ өөрийн биеийг бусдаас хагас толгой доогуур хэмээн бодож явах нь бусдаас толгой дээгүүр гэж бодож явснаас дээр буйзаа.
Би дээр эцгийг “бусдад дур зоргоороо гар хүрдэггүй” гэж хэлсэн билээ. Энэ нь эцэг бас бусдад гар хүрч байсан гэсэн үг юм. Эцэг нэг насаараа бусадтай гар зөрүүлж байсангүй. Харин хоёр ах, бид гуравт нэг нэг удаа гар хүрчээ. Том ах зодуулсан нь сампингаар бодож чадахгүйгээс болсон аж. Өвөө мужааны ажлаа хийнгээ “Ийм амархан юмыг заавал заалгаж байх гэж? Нэг хараад л болохбус уу! гэжээ. Эцэг харин сампинг шүүрэн авч, ахын толгой дээр нэг удаа тоншсон гэдэг. Дунд ахын зодуулсаны учир нь нэг удаа үйлдвэрлэлийн бригадад хөвөнгийн хор шүршиж байгаад нэг охинтой муудалцан, санамсаргүй ядуу тариачны охин руу шүршиж орхижээ. Харин ядуу тариачны охин ахыг зориуд санаатайгаар шүршсэн гэж, гэртээ хариад аавдаа зарга мэдүүлж, охины аав орой нь ажлаа тэмдэглүүлэхээр ирэхдээ, уг хэрэг явдлыг ангийн тэмцлийн хэмжээнд хүртэл өргөж дэвэргэсэн ажээ. Хэрэв тэр орой дунд ах олны хаацайлал дор зугатаж зайлаагүй бол үр дүн нь юу болох байсныг төсөөлөхийн аргагүй. Миний хувьд гүүр барих ажил оролцон, хар ажил хийж байхдаа зэргэлдээ тосгоны луувангийн талбайгаас нэг лууван аваад баригдаж, ажилчдын дарга нь хэдэн зуун хүний урд, Мао даргын том зургийн өмнө надаар “нүглийг минь наманчлуулж”, эцэг харин нэр нүүр түллээ гэж уурласан юм. Тийм үед надад гар хүрэх нь зүй ёсны хэрэг байсан ч, азаар өвөө намайг өмөөрч хаацайлсан билээ.
Эдүгээ эргэн санахул, хоёр ах бид гурав тийнхүү жавтий хүртсэн нь, том ах л бага зэрэг хилсдсэнээс бус, дунд ах, бид хоёрын хувьд зүй ёсны шийтгэл байсан юм. Дунд ах юу гэж боддогийг бүү мэд, миний хувьд тэрхүү шийтгэл хүлээсэн дүр зураг сэтгэлд минь хадагдан үлдэж, хожим тэр хэрэг явдал “Гэрэлтсэн улаан лууван”, “Ширгэсэн гол” зэрэг зохиол болж амилсан төдийгүй, хүний амьдралыг, нийгмийг надад гүн гүнзгий таниулсан юм.
Эцэг, хүүгийн холбооны тухайд, эцэг маань надад “Бар хэдий зэрлэг догшин ч үр бамбараа барьж иддэггүй”, “Өршөөл энэрэл, өш хилэн үгүй аваас, эцэг хүүгийн барилдлага тогтохгүй” гэсэн хоёр үгийг олонтаа хэлдэг. Эхний үгийн тухайд тайлбарлахын хэрэггүй буйзаа. Хоёр дахь үг нь болбоос буддын шашны үйлийн үрийн тухай номлолоос үүдэлтэй юм. Хэрэв урагштай сайн, ачлалт хүү төрүүлсэн бол, эцэг нь урьд насандаа хийсэн сайн үйлийн үр, хэрэв урагшгүй, ачлалт бус хүү төрүүлсэн бол, эцэг нь урьд насандаа нүгэл үйлдсэний үр дагавар гэж ухаарах ёстой гэсэн үг юм. Эцэг хүүгийн холбоог ийм өнцгөөс ухаж ойлгох нь мэдээж зөв бус боловч, тийнхүү өгүүлж буй эцгүүдийн аргагүйдэл, энэллийг бас эндээс төсөөлж болно.
Элдэв бичиг цаас эрээчсэн нь өчнөөн их атлаа, би эцгийн хөргийг ер бичсэнгүй. Тэгвэл миний эцгийн хөргийг ямар хүн урласан вэ? Орчин үеийн зургийн урлагийн сүмбэр оргил, Хөх мөрний зүүн орны Фань Зэн эрхэм болой.
Өнгөрсөн зууны 70-аад оны сүүлээр, би Шаньдуны Хуан суманд цэрэгт байхдаа “Хятадын залуучуудын сонин”-оос ноён Фань Зэний уран бүтээлийн тухай бичсэн зүйлийг уншиж, зурсан зургийг нь үзэж байсан юм. Тэр үед өчүүхэн цэрэг байсан миний бие гуч гаруй жилийн дараа эрхэм Фань Зэнтэй Хятадын урлаг судлалын хүрээлэнд хамтран зүтгэнэ гэж зүүдэндээ ч төсөөлөөгүй билээ. Үнэндээ бол эрхэм Фань Зэнтэй хамтран зүтгэгч гэж хэлэх нь миний хувьд өөрийгөө өргөсөн хэрэг болно. Би эрхэм Фань Зэний бичсэн зохиолоос уншиж, олон яриа таниулгыг нь сонсож, сэтгэлдээ түүнийг багш хэмээн өргөж явдаг байсан юм.
Нэг удаагийн хуралд эрхэм Фань Зэнтэй суудал зэрэгцэн суухуйд, миний эцгийг хүнийх хувьд ихэд хүндэлдэг, ойр дотно байдаг тухайгаа аяархан дуугаар ярьж, эцгийн хөргийг зурж өгнө гэж хэлсэн юм. Би ноён Фань Зэний зурсан Ян Жэньнин, Чэнь Шэншэнь хэмээх хоёр их багшийн хөргийг урьд нь үзсэн, тэр хөргүүд болбоос их багшийн гараар урласан их багш нарын хөрөг, эцэг тэнгэрээс үүдэж, эх газар бүтсэн, олдошгүй ховор бүтээл юм гэж боддог байсан юм. Эрхэм Фань Зэн ийм том хүн жирийн нэгэн өвгөн тариачны хөргийг бүтээх гэж үү? Фань Зэн эрхмийн чин үнэнчид би огтхон ч эргэлзээгүй боловч, сэтгэлд нэг л багтаж өгөхгүй байлаа.
Энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би Гаомид ном уншиж, зохиолоо бичиж суутал эрхэм Фань Зэн утасдаж, эцгийн хөргийг зурж дууссан, 5 дугаар сарын 1-ний өдөр хурдан галт тэргээр Гаомид зорьж очиж, манай эцэгт хөргийг нь өөрийн гараар гардуулж өгнө гэж хэлэв.
5 дугаар сарын 1-ний өдрийн орой эрхэм Фань Зэн Гаомид ирж, маргааш нь үдийн өмнө би түүнийг дагуулан хөдөө очиж, эцэгтэй уулзуулав. Эрхэм Фань Зэн доор мэхийн ёсолж, дараа нь алтан шаргал өнгөтэй зургийн савнаас 127 см Х 92 см хэмжээтэй хөрөг зургийг гаргаж ирэн, эцгийн өмнө дэлгэв.
Чухам гэр дүүрэн гэгээн гэрэл бялхав!
Энэ миний эцэг мөн үү?
Тиймээ, энэ миний эцгийн хөрөг.
Хөрөг дээрх эцгийг харваас, толгой дээрээ жаахан алиадуу маягаар бейсболын жижиг малгай тавьж, баруун гараар ширээ түшин, зүүн гартаа нугалж эвхсэн ном барьж, шимтэн харж сууна. Эцэг номын амтанд орж, уруулаа жимийсэн байх агаад дүр төрх нь ав адилхан болжээ. Чухам дүр төрх, дотоод сэтгэл нь төгс бүрдсэн ховор сайхан бүтээл энэ буюу!
Эцэг өөрийн хөргийг хараад, нүүрэнд нь аз жаргалтай инээмсэглэл тодров.
Тэр өдрийн орой олон жил хадгалсан нэртэй архи гаргаж, тэр архины ховор нандин болох тухай эцэгт гайхуулж ярив. Эцэг нэг хундага архи шимж уугаад, гойд сайхан юм алга гэж толгой сэгсрэн өгүүлэв. Тэгснээ Хуайхайн тулалдааны үед сайн дурын ажилд оролцож явахдаа, 300 жин буудай түрэн, жижиг цувааг дагаж, цас мөс, шавар шалбааг дундуур найм хоног яваад, Лин Игийн үр тарианы өртөөнд хүрч, тариагаа буулгасны дараа, замын хажуугийн жижиг мухлагаас хоёр лан задгай архи авч, лангууны дэргэд зогсоогоороо уугаад, гудамжинд гарахад, хөлийн дор үүлс хөвөх мэт мэдрэмж төрж байсан тухайгаа залган ярив. “Энэ яваа насандаа дахин тийм сайхан архи ер ууж үзсэнгүй” гэж эцэг маань хэлсэн юм даа.
2024-10-21
2024-10-18
2024-10-17
2024-10-16